ads

Пипагорын теоремын баталгаа






Өмнөд Италиас гаралтай,  Эртний Герегийн гүн ухаантан Пифагорын эцэг Мнесарх худалдаачин хүн  байжээ. Нийтийн тооллын өмнөх 576 оны ургац муутай жил тэрээр Самос арал  дээр арилжааны ажлаар түр суурьшаад байх үед хүү нь төрсөн гэдэг.  Мнесарх хүүгээ байнга дагуулж наймаа хийдэг байсан тул жаалхүү аливаа  юмны учрыг олохдоо гаргуун болжээ. Дашрамд хэлэхэд, Пифагор гэдэг нь нэр  биш, ямагт үнэнийг шууд хэлдэг учраас оногдсон хоч нь болой. Пифагор  бол гүн ухаантан Анаксимандр, яруу найрагч Ферекид нарын шавь юм. Гадаад  төрхөөрөө тэр тун сайхан эр асан бөгөөд урт сахалтай, толгойдоо байнга  алтан цагираг зүүж явдаг нэгэн байлаа. Пифагор 22 жилийн турш Египетэд  сууж, бөөгийн нууц увдисуудад суралцсан аж. Тэгэхдээ бэлэг эрхтнийхээ  хөвчийг таслуулахгүй л бол мөнөөх нууц эрдмийг зааж өгөхгүй гэсэн тул  тэдний шашинд орж, эрхтнээ хозлуулж байжээ. Пифагор өөрөө нэг ч зохиол  бичиж туурвиагүй юм. Анх номлолоо уншихад нь 200 гаад хүн цугларч шавь  орцгоогоод, буцаж харилгүй эхнэр хүүхдээ авчруулаад Их Герег хэмээх  жижигхэн улс ч гэж хэлж болохоор томоохон сургуулийг байгуулжээ. Тэрхүү  бие даасан, бяцхан улсад Пифагорын хэлсэн бүхнийг бурханы зарлиг шиг  мөрддөг байв.


Пифагорыг бид бүр дунд сургуулийн ширээнээс таних билээ. Түүний томьёолсон алдарт теоремыг бид геометрийн хичээл дээр зөндөөл л баталж байсан. Тэгш өнцөгт гурвалжны гипотенузын квадрат нь катетуудын квадратын нийлбэртэй тэнцүү гэдэг бол Пифагорын теорем шүү дээ.



Share on Google Plus

Unknown

Манай сургууль 1973 оны 6 сард БНМАУ-ын АБЯ-ны Сайдын 115 тоот тушаалаар Булган аймгийн Эрдэнэт хорооны бага сургууль нэртэйгээр /одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр дээр/ байгуулагдаж, улмаар 1977 оны 8-р сард Эрдэнэт хотын АДХГЗ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр 8 жилийн 2-р сургууль болон өргөжиж, 1995 онд Орхон аймгийн ИТХ-ын 34-р шийдвэрээр 10 жилийн 2-р сургууль болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тэлсээр байна. .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment