ads

Халуун элгэн нутаг

 Халуун элгэн нутаг
Үг Ж.Бадраа Ая Ц.Намсрайжав 
Элэг зүрхнээс уяатай

Энхрий Монгол нутаг минь

Эцэг эхээс заяатай

Эрдэнийн алтан өлгий минь



Цэцгийн шимийг тэтгэсэн

Цэнгэлийн хавар айлчилхад

Мөрөн гол нь дуугаа дуулж

Мөнх сарьдаг нь мишээдэг ээ



Сэрүүн салхи сэвсүүлсэн

Хацар нүүрийг илбэн байж

Сэтгэл дотрыг ариулсан

Халуун элгэн нутаг минь 
 





Share on Google Plus

Unknown

Манай сургууль 1973 оны 6 сард БНМАУ-ын АБЯ-ны Сайдын 115 тоот тушаалаар Булган аймгийн Эрдэнэт хорооны бага сургууль нэртэйгээр /одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр дээр/ байгуулагдаж, улмаар 1977 оны 8-р сард Эрдэнэт хотын АДХГЗ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр 8 жилийн 2-р сургууль болон өргөжиж, 1995 онд Орхон аймгийн ИТХ-ын 34-р шийдвэрээр 10 жилийн 2-р сургууль болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тэлсээр байна. .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment