ads

Бурхан залуу нас минь

МУГЖ Ч. Бат-Эрдэнэ Бурхан залуу нас минь

Үг Г.Баяр, Ая Ц.Дашзэвэг



Гитарын утсанаас алдуурч ниссэн



Гэнэн цагаан аялгуутай



Хээрийн цэцэгтэй зүйрлэж хэлэмгүй



Хээнцэр залуу нас минь дээ чи



Дэрэн доороос минь үргээд ниссэн



Далиа нуусан тогоруу ч юм уу



Харцны минь сэжүүрийг норгоод татарсан



Хамгийн сүүлчийн бороо ч юм уу



Цээжний цаанаас цахилж ургасан



Нимгэн цэнхэр гунигтай



Охидын зүрхийг нууцхан гижигдсэн



Омголон залуу нас минь дээ чи



Дэрэн доороос минь үргээд ниссэн



Далиа нуусан тогоруу ч юм уу



Харцны минь сэжүүрийг норгоод татарсан



Хамгийн сүүлчийн бороо ч юм уу



Share on Google Plus

Unknown

Манай сургууль 1973 оны 6 сард БНМАУ-ын АБЯ-ны Сайдын 115 тоот тушаалаар Булган аймгийн Эрдэнэт хорооны бага сургууль нэртэйгээр /одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр дээр/ байгуулагдаж, улмаар 1977 оны 8-р сард Эрдэнэт хотын АДХГЗ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр 8 жилийн 2-р сургууль болон өргөжиж, 1995 онд Орхон аймгийн ИТХ-ын 34-р шийдвэрээр 10 жилийн 2-р сургууль болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тэлсээр байна. .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment