ads

ЭЕШ-ын хуваарь гарлаа

 Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий шалгалтыг Элсэлтийн ерөнхий шалгалт гэнэ. 
2017 оны ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 01-ний 09:00 цагаас эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Үүн дээр гадаадад  ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Share on Google Plus

Unknown

Манай сургууль 1973 оны 6 сард БНМАУ-ын АБЯ-ны Сайдын 115 тоот тушаалаар Булган аймгийн Эрдэнэт хорооны бага сургууль нэртэйгээр /одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр дээр/ байгуулагдаж, улмаар 1977 оны 8-р сард Эрдэнэт хотын АДХГЗ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр 8 жилийн 2-р сургууль болон өргөжиж, 1995 онд Орхон аймгийн ИТХ-ын 34-р шийдвэрээр 10 жилийн 2-р сургууль болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тэлсээр байна. .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment