ads

ЭЕШ-тай холбоотой

 “Манай хамт олон ЭЕШ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах зорилтын хүрээнд дараах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ харах боломжтой дэвшилтэт шилэн технологийг туршиж үзэж байна. Ингэснээр ирэх жилүүдэд улсын хэмжээнд шалгалт өгөх бүх төвүүд дээр уг технологийг бүрэн нэвтрүүлнэ. Өмнө нь шалгуулагч ЭЕШ-ын дүнгээ 14 хоногийн дараа мэддэг байсан бол шалгалт өгсөн даруйдаа шалгалтынхаа дүнг харах, мэдэх боломжтой болох юм. Шалгалтын материал засах, үнэлэх үйл явц болон шалгуулагчдын дүн оноог шалгуулагчид, тэдгээрийн эцэг эх, анги удирдсан багш, хичээл заадаг багш нарт дэлгэцээр харуулна. Тэрхүү дэлгэц дээр шалгуулагчийн бүртгэлийн дугаар, авсан оноо нь харагдах юм” гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ ярилаа. Мөн тэрээр ЭЕШ-д зориулсан нээлттэй өдөрлөгийг нийслэлд болон хөдөө орон нутагт тогтмол зохион байгуулна гэж хэлж байсан юм.
Share on Google Plus

Unknown

Манай сургууль 1973 оны 6 сард БНМАУ-ын АБЯ-ны Сайдын 115 тоот тушаалаар Булган аймгийн Эрдэнэт хорооны бага сургууль нэртэйгээр /одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр дээр/ байгуулагдаж, улмаар 1977 оны 8-р сард Эрдэнэт хотын АДХГЗ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр 8 жилийн 2-р сургууль болон өргөжиж, 1995 онд Орхон аймгийн ИТХ-ын 34-р шийдвэрээр 10 жилийн 2-р сургууль болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тэлсээр байна. .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment